Шинэ Зеландад галт уул дэлбэрсний улмаас 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-10 14:07:51
Yesukheitumur Tumurbaatar

ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын Цагаан арлын галт уул дэлбэрсний улмаас таван хүн амиа алдаж, 8 хүн сураггүй болсон гэж тус улсын Засгийн газраас мягмар гарагт мэдэгджээ.


Цагдаагийн газрын мэдээлснээр, галт уул дэлбэрэх үед тус арал дээр 47 хүн аялж байжээ. Гэмтсэн 31 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний заримых нь биеийн байдал хүнд байгаа аж. 


Тус улсын хойд нутагт орших Цагаан арал нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд жил бүр олон мянган жуулчин зорин очдог байна. Хүн ам сууршдаггүй тус арал нь идэвхтэй галт уулаараа алдартай юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн сард тус арлын галт уул дэлбэрэх түгшүүрийн түвшинг нэг зэргээр ахиулж байжээ.

Холбоотой мэдээ