ӨНӨӨДӨР: Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-12-09 06:25:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 9-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд АТГ-аас “Шударга байдал ба олон нийтийн итгэл” хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна.

10.00 цагт МҮЭСТО-нд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Лиш” фестиваль зохион байгуулна. Утас:  88191456, 89585885

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11325044

11.00 цагт НЗДТГ-т “Ард түмний штаб” ТББ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Ази фарм” компаниас эрүүл мэндийн салбарынхны хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ууд нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах талаар мэдээлнэ.

11.40 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

13.00 цагт “Blue Mon” төвд “Бидний эрх-Хүний эрх” өдөрлөг болно. Утас: 11324627

14.00 цагт Улаанбаатар зочид буудалд “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болно.

Холбоотой мэдээ