Орхон аймагт мал тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-08 12:41:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Мал тооллогын ажлын хэсэг Баян-Өндөр, Жаргалант сум болон Булган аймагт ажиллаж байна. Тооллогын ажлын хэсэгт Мал эмнэлэг, ОБГ, МХГ, ЭМГ, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХХААГ зэрэг есөн чиглэлд 36 хүн ажиллаж жилийн эцсийн малын тоог гаргахын зэрэгцээ малчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Мал тооллогын комисс Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн 12 байршилд өвөлжиж байгаа 160 өрхийн 40 мянган малыг эхний ээлжид тоолохоор ажиллаж байна. Нийт 326 малчин өрх байдаг бөгөөд дунджаар 130 гаруй мянган толгой малтай юм. 

Холбоотой мэдээ