Үс засуулбал эрч, хүч ихсэнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-12-06 06:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 10. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Шороо

 

Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ