“ДБЭХС” ТӨХК халаалтаа нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-12-06 12:32:27

Дорнод /МОНЦАМЭ/. “ДБЭХС” ТӨХК өнөөдрөөс халаалтын даралтаа нэмж ажиллахаар боллоо. Учир нь Чойбалсан хотын орон сууцны зарим байрны халаалт доголдож, хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд айл өрхүүд зутруу суух болсон юм. Тиймээс аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “ДБЭХС ТӨХК-ийн захирал Г.Отгонбаатар, Дорнод Нийтийн аж ахуй ОНААТҮГ-ын дарга Г.Баярсайхан нарт үүрэг өгч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Ташрамд дуулгахад, тус аймагт 1990 оноос өмнө баригдсан орон сууцны барилгуудын дулааны шугам сүлжээг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэх, өргөтгөх ажлыг хийж эхлээд байгаа юм.

Сууц өмчлөгчдийн холбоод болон оршин суугчид өөрийн байр, цонх, хаалгаа дулаан алдахгүй болгох талаар онцгой анхаарахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Холбоотой мэдээ