“Зүүн бүсийн хурд-2016” уралдааныг зохион байгуулахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 15:45:18

“Зүүн бүсийн хурд-2016” уралдааныг зохион байгуулахыг хориглосон Хэнтий аймгийн Засаг даргын захирамж гаргажээ.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд энэ оны 1 сарын 25-аас хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн малын гоц халдварт хонины цэцэг өвчний хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмтэй байгаа тул энэ шийдвэрийг гаргажээ.

Тус суманд малын цэцэг өвчний голомт их байгаа тул өнөөдрийн байдлаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

 

Холбоотой мэдээ