Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-03 17:27:20
Yesukheitumur Tumurbaatar

ОТТАВА. /Xinhua/. Канадын Засгийн газар Финландын “Sitra” инновацийн сантай хамтран ирэх оны Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форумыг зохион байгуулна гэж Канадын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдэгдлээ.


Форум ирэх оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-ны хооронд Канадын Торонто болно. Энэхүү форумд олон улсын удирдагчид, бизнес эрхлэгчид, хууль тогтоогчид, экспертүүд оролцож, эргэлтийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдэл зэрэг санал солилцдог байна.


Эргэлтийн эдийн засаг гэдэг нь нөөцийг аль болох урт хугацаанд ашиглаж, тэдгээрээс хамгийн боломжит ашгийг хүртэж, эцэст нь бүтээгдэхүүн болон материалыг сэргээн шинэчлэх эдийн засгийн бүтэц, загвар юм. Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форумыг Финланд болон “Sitra” сан 2017 онд үүсгэн байгуулжээ.

Холбоотой мэдээ