Монгол, Аргентины худалдаа 3 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-28 13:31:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Аргентин хоёр улсын худалдааны эргэлт 3 сая.ам долларт хүрээд байна. Хоёр талын худалдаа, хамтын ажиллагаа, экспортыг өргөжүүлснээр дээрх эргэлтийг нэмэгдүүлэх нөөц бололцоотой байна.

Энэ талаар Бээжин хотод байрладаг Бүгд Найрамдах Аргентин Улсын ЭСЯ-ны төлөөлөл манай улсад ирж МҮХАҮТ-д хийсэн уулзалт дээр тэмдэглэсэн юм.


Монгол-Аргентины бизнес уулзалт, үзэсгэлэнг 2020 онд Бээжин хотод зохион байгуулахаа илэрхийллээ


Аргентин улсын ЭСЯ-ны төлөөлөл оролцсон уулзалтаар хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон экспортыг нэмэгдүүлэх талаар хоёр тал санал солилцож, төлөөлөгчдийг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хүлээн авч уулзсан юм.

Аргентин улсаас Монголын үндэсний үйлдвэрлэлийн экспортыг дэмжин ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн аялал жуулчлал болон уул уурхайн салбарт хамтран ажиллах, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, үзэсгэлэнг 2020 онд Бээжин хотод хийх сонирхолтой байгаагаа онцолсон юм.

Холбоотой мэдээ