ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-11-28 06:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 28-нд болох үйл явдлын тойм:

07.30 цагт МҮХАҮТ-д эрхзүйн шинэчлэлийн олон улсын ахлах зөвлөх Чарльз Хэнрий Монтин “Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ: Монголд хэрэгжүүлэх арга зам” өглөөний цайны уулзалтад оролцоно. Утас: 99078303

08.30 цагт “Blue Sky” зочид буудалд Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгуулна.

09.00 цагт МУИС-ын Номын санд "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99931551

09.00 цагт Засгийн газрын II байранд “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь" удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно. Утас: 99849000

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно.

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар хурал болно. Утас: 99010499

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.

11.00 цагт МУИС-ын Номын санд Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно.

11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96019643

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүүлэх нь" сургалтын нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Үндсэн хуулийн эхийг баригч -Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.30 цагт Төрийн түүхийн музейд Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд нээж буй “Монгол Улсын Төрийн дууллын үзмэр”-ийн нээлт болно.

12.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ