“Чингис хаан” сэдэвт марк, зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн дэлгэв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-25 21:38:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ой, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн өдөр буюу Монгол бахархлын өдрүүдийг угтан Дархан-Уул аймагт “Чингис хаан” сэдэвт марк, мөнгөн тэмдэгт, зоос, Монголын Нууц Товчоо номын дээжсийн үзэсгэлэн гарлаа. 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад оршжээ. 

"Монгол шуудан" ХК, аймгийн ЗДТГ, Музейгээс зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн нь иргэдийн сонирхлыг ихэд татахын зэрэгцээ, марк, тэмдэгтийн нэр төрөл, утга учрыг тайлбарлан таниулсан байлаа.
Монголын Филателийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Чадраабал, гишүүн Ч.Содоо, Дархан сумын 12 дугаар багийн өндөр настан Д.Сайнхүү нарын 200 орчим үзмэр цуглуулга тавигдсан юм. 
Монголын Филателийн холбооны гишүүн Ч.Содоогийн “Чингис хаан” сэдэвт үзмэр нь тив дэлхийн чанартай нийт 19 үзэсгэлэнд оролцон медальт байрт орж эх орныхоо нэрийг гаргаж байс
ан аж. Хамгийн сүүлд гэхэд дэлхийн маркийн CHINA2019, Ази тивийн Singapore2019 үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Холбоотой мэдээ