Сүрьеэ, БЗДХ-ын идэвхтэй илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 602 хүнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-20 11:32:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас Монгол Улсын 429-р хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран Өлзийт, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын хүн амд сүрьеэ, БЗДХ-ын идэвхтэй илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх ажлыг зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг болон 429-р хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн дижитал зөөврийн рентген аппаратны тусламжтайгаар сүрьеэгийн өвчлөлийн илрүүлэг үзлэг хийсэн байна.
Мөн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын идэвхтэй илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж, 602 хүнийг хамруулжээ.
Дижитал рентген оношилгоо болон сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 752 хүн тус тус хамрагдаж, сэжигтэй 37 тохиолдлыг илрүүлж шинжилгээнд хамруулаад байна гэж ЭМГ-аас мэдээллээ.
Дундговь аймаг "Сүрьеэгүй аймаг" болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд аймагтаа энэхүү өвчнийг эрт оношлох дижитал рентген аппарат байхгүй учраас 429-р хорих ангитай ийнхүү хамтран ажиллаж, зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргажээ. 

Холбоотой мэдээ