Монгол-Болгарын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-04-15 18:57:59

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан  энэ  сарын 4-5-ны өдрүүдэд Софи хотноо амжилттай болж өндөрлөв.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, комиссын монголын хэсгийн дарга Р.Бурмаа, Болгарын талыг Эдийн засгийн дэд сайд, комиссын Болгарын хэсгийн дарга Даниела Везиева нар  тэргүүлэн оролцлоо.

Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Комиссын өмнөх 5 дугаар хуралдааны хэрэгжилт, БНБУ-ын Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн 2015 оны 5 дугаар сард манай оронд хийсэн төрийн айлчлалын үеэр ярьсан асуудлуудын явц болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх төлвийн талаар хэлэлцэв. 

Хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Болгарын Ардын Хурал дахь Болгар, Монголын парламентын бүлгийн дарга Десислава Атанасова, Газар тариалан хүнсний дэд сайд Васил Грудев нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Монгол-Болгарын бизнес форум зохион байгуулж хоёр талаас 50 гаруй төлөөлөгчид оролцов.

Холбоотой мэдээ