Албан байгууллагууд хогийн сав байршуулан уралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-18 21:44:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ. БОАЖЯ-наас "Хоггүй, цэвэрхэн Монгол" аяныг орон даяар өнгөрсөн наймдугаар сараас зохион байгуулж эхэлсэн. Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг 89 байгууллага энэ сарын нэгнээс гадна талдаа хогийн сав байршуулан уралдаж байна.

"Хогийн савтай болцгооё" уриатай уг ажил нь ирэх 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд албан байгууллагууд стандартын шаардлагад нийцсэн хогийн савтай болж, хийсэн ажлаа баримтжуулан тайлангаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлан газарт ирүүлнэ.

Аянд идэвхтэй оролцож, шинэлэг санаа гаргасан байгууллагуудыг байр эзлүүлж, эхний гурван байрыг мөнгөн шагналаар урамшуулах ажээ. 

Холбоотой мэдээ