Aрьс өнгөөр ялгаварласан хэмээн онгоцны үйлчлэгчийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-18 13:14:04

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн рэпер, дуучин Will.i.am арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн Австралийн “Qantas” агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчийг буруутгажээ.


Black Eyed Peas” хамтлагийн гоцлол дуучин “Twitter” хуудсандаа нийтлэхдээ, Брисбен-Сидней чиглэлийн нислэгийн үеэр би зөөврийн компьютерээ хураах зааврыг сонсоогүйн улмаас арьсны өнгөөр ялгаварлагдсан гэжээ. Харин “Qantas” компанийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна.


Will.i.am чимээ шуугиан дарах чихэвчтэй байсны улмаас хөлгийн багийн зааврыг сонсоогүй тул нисэх онгоцонд үл ойлголцол үүссэн. Бид рэпертэй үргэлжлүүлэн холбоо тогтоох бөгөөд түүний аялан тоглолтод амжилт хүсье” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Ташрамд дурдахад, Will.i.am Австрали улсад аялан тоглолтоо хийж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ