“Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-13 13:07:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны жил бүр зохион байгуулж ирсэн “Алтан бөмбөг“ ёслолын 2019 оны номинацид нэр дэвшсэн эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчид, дасгалжуулагчид болон бэлгэдлийн багийн гишүүдийн нэрсийг зарлажээ.


Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслол уламжлал ёсоор 12 дугаар сарын 12-ны өдөр болно. "Алтан бөмбөг" 2019 ёслолоор "Шилдэг эрэгтэй тоглогч", "Шилдэг эмэгтэй тоглогч", "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч", "Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч", "Бэлгэдлийн 11", "Шилдэг гоол" зэрэг уламжлал ёсоор тодруулдаг номинациуд байгаа. Мөн "Шилдэг футзалын тоглогч", "Футзалын бэлгэдлийн 5" тоглогчийг тодруулна.





Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа энэ жилийн "Алтан бөмбөг" ёслол онцлогтой юм байна. Санал хураалт 11 дүгээр сарын 11-нээс 12-р сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. "Мазала" дээд лиг, нэгдүгээр лиг, "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн багуудын ахлагч болон ахлах дасгалжуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчид, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар энэхүү санал хураалтад оролцох эрхтэй байдаг.










Холбоотой мэдээ