“Disney+” стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын “Disney” компанийн мягмар гарагаас эхлэн шинээр
нэвтрүүлсэн “Disney+”
стриминг үйлчилгээнд техникийн доголдол үүссэн байна. Уг үйлчилгээнд нэвтрэхэд
асуудал үүссэн талаар нийгмийн сүлжээний олон хэрэглэгч гомдол мэдүүлж, алдаа
заасан хуудсын зургийг нийтэлсэн байна.  
 “Disney+” стриминг үйлчилгээг ашиглан “Star
Wars” киноны шинэ цуврал тэргүүтэй “Disney” компанийн олон уран бүтээлийг агуулсан
каталогоос дуртай киногоо сонгон үзэх боломжтой ажээ. Тус компани “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Disney+” үйлчилгээний эрэлт урьдчилсан тооцоолсноос
хамаагүй их байлаа гэжээ.
“Disney+” стриминг үйлчилгээг ашиглан “Star
Wars” киноны шинэ цуврал тэргүүтэй “Disney” компанийн олон уран бүтээлийг агуулсан
каталогоос дуртай киногоо сонгон үзэх боломжтой ажээ. Тус компани “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Disney+” үйлчилгээний эрэлт урьдчилсан тооцоолсноос
хамаагүй их байлаа гэжээ. 
Энэхүү платформ
нь “Netflix”, “Amazon
Prime” зэрэг кино, телевизийн
нэвтрүүлгийн стриминг үйлчилгээтэй өрсөлдөх бөгөөд “Netflix”-ийн хэмжээнд хүрэхэд хамгийн багадаа 60
сая хэрэглэгчийг татах шаардлагатай хэмээн “Disney”-ийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    