Уянга сумын төвийг бүрэн камержуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-11 17:44:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уянга суманд иргэдийн амар тайван, аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын төвөө бүрэн камержуулаад байгаа ба гудамж талбай, олон нийтийн газрын хэв журмын нөхцөл байдлыг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход эерэг үр дүн авчирна хэмээн үзэж байна.

Мөн ОНХС-гийн 50 орчим сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийн засмал замыг засварласан ба 7 сая төгрөгийн өртгөөр гэрэлтүүлгийг нэмж сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Уянга суманд 2019 оны ОНХС-гийн 214,5 сая төгрөгөөр 20 орчим төсөл, арга хэмжээг гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ