Агаарын чанар хэмжих харуулын станц суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-11 15:04:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь" төслийн хүрээнд Баянхонгор аймагт агаарын чанар, тоосонцор хэмжих төхөөрөмжийг суурилууллаа.

Баянхонгор аймагтай НҮБ-ын Хүүхдийн Сан, Swiss Cooperation in Mongolia хамтран хэрэгжүүлж буй "Утаагүй Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн профессор Жей Тернер, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төвийн захирал Б.Мөнхбаяр нараар ахлуулсан мэргэжилтнүүд Баянхонгорт ажилласан байна. Энэ үеэрээ Баянхонгор аймгийн төвд PM2.5 тоосонцрыг цаг тутам хэмжиж, мэдээлэх BAM 1020 агаарын чанарын хяналтын харуул болон 18 ширхэг бага оврын төхөөрөмжийг суурилуулж, орон нутгийн мэргэжилтнүүдэд харуулын станцыг хэрхэн ажиллуулах тухай сургалтыг зохион байгуулжээ.

Тус харуулын станцуудаас гадна аймгийн төвийн нэг цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд агаарын чанарыг хэмжих хоёр багц төхөөрөмжийг мөн суурилуулсан байна.

Холбоотой мэдээ