Хятадад томоохон цахим дэлгүүрүүд хямдрал зарлажээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-11 09:16:36

БЭЭЖИН. /China Daily/. Өнөөдөр тохиож буй “Ганц бие хүмүүсийн өдөр”-т зориулан Хятадын томоохон цахим дэлгүүрүүд өнгөрсөн ням гарагийн шөнө дундаас эхлэн хямдрал зарлажээ.


Дөрвөн нэгийн тоо давхацсан 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын жижиглэн худалдааны бараа бүтээгдэхүүнүүд ихээхэн хямдардаг байна.


Хятадын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Alibaba” компани зүүн нутгийн Жэжян мужийн Ханжоу хотод байрладаг төв оффистоо нэгэн үйл ажиллагааг зохион байгуулж, 11-ний өдөр эхэлсэн даруйд том дэлгэц дээр гүйлгээний талаарх мэдээллээ харуулж эхэлжээ.


Уг арга хэмжээ эхэлснээс хойш дөнгөж 96 секундын дараа “Alibaba” компанийн борлуулалт 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн онд 125 секундэд энэ амжилтыг тогтоож байжээ. Түүнчлэн эхний 10 минутад 44 тэрбум юань, 1 цаг 3 минутад 1000 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна. 


Холбоотой мэдээ