Эсэргүүцэгчид төрийн хэвлэл мэдээллийн хоёр байгууллагыг дайран эзэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесыг улиран сонгогдохыг
эсэргүүцсэн жагсагчид тус улсын үндэсний "Bolivia TV" телевиз болон “Red Patria
Nueva” радиостанцуудын байруудыг дайран эзэлжээ. Энэ тухай Боливийн төрийн
тэргүүн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"Зохион байгуулалттай бүлэг сэтгүүлчдийг сүрдүүлж, ажлын байраа орхин явахад
нь хүргэсэн бөгөөд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох “BTV” болон “RPN”-н
байруудыг бүслэн эзэлжээ. Ардчиллыг хамгаалж байна гэж тэд ярих хэдий ч дарангуйллын
дэглэм үйлчилж байна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль Боливид өнгөрсөн сарын 20-нд болсон бөгөөд сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес ялалт байгуулжээ. Э.Моралесийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа түүний гол өрсөлдөгч, тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Меса мэдэгдсэн байна. Сонгуулийн дүнг зарласны дараа Боливид жагсаал цуглаан өрнөж, ажил хаялт эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Моралес онц байдал зарлаж, сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг завдаж байна хэмээн буруутгасан байна.