Хит хотыг "Лалын улс"-аас чөлөөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-15 11:01:58

БАГДАД. /ВВС/. Иракийн нутгийн баруун хэсэгт орших стратегийн чухал ач холбогдол бүхий Хит хотыг тус улсын цэргүүд “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлжээ. Чөлөөлөх ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилсэн байна.

Иракийн Терроризмтой тэмцэх хүчний элит ангийн цэргүүд Хит хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос бүрэн чөлөөллөө гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Анбар мужийг буцаан авах зорилгоор явуулсан цэргийн ажиллагааны хүрээнд Хит хотыг чөлөөлөх ажиллагаа өнгөрсөн сарын дундууд эхэлсэн байна. .

Хит бол “Лалын улс” бүлэглэлд эзлэгдсэн Ирак болон Сирийн бүс нутгуудыг холбодог цэргийн хангалтын гол зам дээр оршдог хот юм.

Рамади болон Хадита хотын дунд орших Хит хотод байсан "Лалын улс"-ынхан ихээхэн эсэргүүцэл үзүүлсэн боловч лхагва гарагийн шөнө эвслийн хүчин агаараас цохилт өгч, ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж Терроризмтой тэмцэх хүчний командлагч, генерал Абдул Гани аль-Асади мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ