“Шилдэг 50 улстөрч”-ийг шалгаруулах төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2015-09-21 18:35:07

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо /ОНХМХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж  “Шилдэг 50 улстөрч” шалгаруулах төслийн талаар мэдээлэл хүргэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, EKHORON21.MN сайт, Орон нутгийн телевизийн холбоо, Орон нутгийн сонины нэгдсэн сүлжээ МЭРИ төв хамтран, орон нутгийн “Шилдэг 50 улстөрч”-ийг шалгаруулах төслийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа аж.

Уг төсөлд орон нутагт анхан шатны нэгжтэй улстөрийн намууд болон, 50 хүртэлх дэмжигчийн гарын үсэг цуглуулсан иргэн нэр дэвшин оролцох боломжтой. Шилдэг улстөрчийг EKHORON.MN сайтын санал асуулга, үүрэн холбооны тусгай дугааруудад ирсэн мессеж, тухайн аймгийн хариуцлагатай ажил албаны нэр хүндтэй 100 эрхэмийн өгсөн саналд үндэслэн шалгаруулна  гэдгийг  ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж хэллээ. “Шилдэг 50 улстөрч” төсөл 8 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 25 хүртэл дөрвөн сарын хугацаатай зургаан шатны  шалгаруулалтаар үргэлжилнэ гэв.

Зохион байгуулагчдаас, энэ төсөл нь өөрөө авлигаас ангид байх хөндлөнгийн хяналтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх бол? гэсэн асуултын хариуд,

-Бид нэр дэвшүүлэх журам, шилдэг улс төрчийг шалгаруулах, санал авах үйл ажиллагаа, төслийн үр дүнг олон түмэнд хүргэх, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зэрэг төслийн зохион байгуулалтдаа тодорхой зааж өгсөн гэв. Уг зааж өгсөн гээд байгаа зүйлд нь хэрхэн, хэн хаанаас хяналт тавих нь тодорхойгүй байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд