Японд газар хөдөлсний улмаас 9 хүн амиа алдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-15 09:25:31

ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид өчигдөр газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амиа алдсан байна.

Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400 гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна.

Баасан гарагийн шөнийн 02 цагийн үед Кумамото мужийн 33 000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ