Кэрри Лам эмх журмыг тогтоохоо амлажээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-07 11:06:32

ХОНКОНГ. /NHK/. Хонконгт эсэргүүцлийн жагсаал өрнөж буйтай холбогдуулан эмх журмыг дахин тогтоох хууль тогтоомжийг чанд мөрдүүлнэ гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам амласан байна.


Лхагва гарагт Бээжин хотноо болсон уулзалтад оролцсоны дараа К.Лам сэтгүүлчдэд энэ талаар мэдээлээд, БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлсэн байна. Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг огцруулах уриалга жагсагчдын дунд газар авж буй энэ үед тэрбээр Бээжинд айлчилжээ.


Мөн К.Лам хууль тогтоох зөвлөлийн сонгуульд өрсөлдөж буй Бээжингийн Засгийн газрыг дэмждэг нэр дэвшигчийн биед хутгаар халдсаныг зэмлэн буруушаагаад, хүчирхийллийн ямар ч хэлбэрийг тэвчихгүй гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ