Сүхбаатар аймгийн тамирчид 11 медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРОУХМ, Монголын гурван одтой дасгалжуулагч Ө.Саранхүүгийн нэрэмжит Зүүн бүсийн боксын тэмцээн энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдаж, Сүхбаатар аймгийн баг тамирчид 11 медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнд нийт 13 багийн 100 гаруй тамирчид оролцсон бөгөөд Сүхбаатар аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч багш Н. Нэргүй ахлагчтай баг 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 2-р байрыг эзэлжээ.
Сүхбаатар аймагт боксын олон төрлийн секц дугуйлан байсан ч аймгийн БТСГ-ын дэргэд албан ёсоор боксын секц дугуйлан хичээллээд 4 дэх жилдээ болж байгаа юм. Одоогоор тус секцэнд өсвөр үе болон насанд хүрэгчдийн 30 гаруй тамирчин тогтмол хичээллэж байна.
Т. Одончимэг