Хятадын “Импортын II экспо”-д 3000 гаруй аж ахуйн нэгж оролцоно

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-11-05 15:14:05

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын олон улсын импортын хоёрдугаар экспо энэ сарын 5-10-ны өдөр Шанхай хотноо болох гэж байна.

Экспод 150 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд гадаадын 1000 гаруй аж ахуйн нэгж анх удаагаа оролцож байгаагаараа онцлогтой юм.

Оролцогч аж ахуйн нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, Хятадын зах зээлд гарах үүд хаалга нээгдэх боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн онд тус экспог анх удаагаа зохион байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд үзэсгэлэн гарах талбайн хэмжээ, оролцогч аж ахуйн нэгжүүд болон шинэ бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж, илүү өргөн цар хүрээтэй болж байгаа юм байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ