Бага насны хүүхдүүдийг цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-11-05 15:14:09

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Хэвлэл мэдээллийн үндэсний газраас бага насны хүүхдүүдийг цахим тоглоомуудад донтохоос урьдчилан сэргийлэх санамж бичгийг гаргажээ. Уг баримт бичигт цахим тоглоом хөгжүүлэгчид, Засгийн газрын агентлагууд, нийгмийн байгууллагуудын үүрэг хариуцлагуудыг тодотгосон байна.


Мөн цахим тоглоомын бүх хэрэглэгчийн хувийн мэдээллийг бүртгэж, бага насны хүүхдүүдийн тоглох цагийг хатуу хягаарлахыг хүссэн байна. Үүний зэрэгцээ цахим тоглоомын төлбөртэй үйлчилгээнүүдэд 8-аас доош насны хүүхэд нэвтрэхийг хориглож, 8-аас дээш насны хүүхдүүдийн өдөрт болон сард төлөх мөнгөний хэмжээнд хязгаар тогтоожээ.

Холбоотой мэдээ