Шотландад эрэн хайх ажиллагааг дроноор явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-05 12:54:16

ЭДИНБУРГ. /BBC/. Шотландын цагдаа нар сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд хувь нэмэр оруулах дроны шинэ системийг танилцуулжээ. 


Алсаас удирдах нисэх төхөөрөмжийн системээр /RPAS/ дамжуулан хүмүүсийн хүрч чаддаггүй хэсэг дэх зүйлсийг харах боломжтой аж. Энэхүү систем нь өндөр чанартай камерууд болон хиймэл оюун ухаант компьютерийн сүлжээнүүдийн тусламжтайгаар эрэн хайж буй хүнийхээ байршлыг 150 хүртэлх метрийн өндрөөс тогтоодог байна.


Цагдаагийн газрын мэргэжилтэн Николас Уайтын мэдээлснээр, дроныг маш өвөрмөц төхөөрөмжүүдээр тоноглосон бөгөөд үүнд өндрөөс сайн харах камер, дулаан таньдаг мэдрэгч зэрэг багтсан ажээ. Уг системийг цагдаагийн газар, “Thales” технологийн компани, “West of Scotland” их сургуулийн мэргэжилтнүүд хамтран бүтээжээ. 

Холбоотой мэдээ