Химийн эрдэмтдийн номыг онлайнаар худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-11-02 15:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-иас химийн салбарын номын үзэсгэлэн-худалдаа, солилцоо хандивын үйл ажиллагааг явуулж байна. Энэ хүрээнд химийн чиглэлийн ном зохиогчдын уулзалт болж байна.

“Грийн химистри” ХХК-иас санаачилсан уулзалтад Монголын химийн салбарын хүндэт доктор, профессор, гавьяат багш, эрдэмтэд оролцож, химийн салбарын номын судалгаа, сэдэв, агуулга, хянан тохинуулах байдал, цаашид анхаарах болон хийж хэрэгжүүлэх санал санаачилга, худалдаа борлуулалт, онлайн үйлчилгээний талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо.




Энэ үеэр химийн салбарын эрдэмтэн багш нар Грийн химистри ХХК-тай тус компанийн цахим худалдааны сайтаар өөрсдийн номуудыг худалдан борлуулах гэрээ байгууллаа.

Учир нь дээрх компани химийн салбарын мэргэжилтнүүд болон лабараториуд, их, дээд сургуулийн оюутнууд, суралцагч нарт хэрэгтэй, химийн чиглэлийн бүтээлийн дагнасан онлайн худалдаанаас гадна химийн ном, сурах бичгийг нэг дороос хүргэх, техникийн үзүүлэлтүүд, ном каталогийг монгол, англи хэлээр бэлтгэх, татаж авах боломжтой, цогц үйлчилгээ үзүүлэх цахим худалдааны сайт ашиглалтад оруулжээ.

Химийн салбарын номын үзэсгэлэн-худалдаа, солилцоо хандивын үйл ажиллагаа энэ 11 сарын 23-нд болох Greenbooks-2019” үзэсгэлэн-худалдаагаар мөн үргэлжлэх юм.

Б.Болд

Холбоотой мэдээ