Багдадиг нас барсан талаар “Лалын улс" албан ёсоор мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-01 07:22:44

ДАМАСК. /USA Today/. “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади нас барсан талаарх албан ёсны мэдэгдлийг тус бүлэглэл пүрэв гарагт хийжээ.


Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тусгай ажиллагааны үеэр Багдадиг устгасан хэмээн мэдэгдсэнээс хойш “Лалын улс” анх удаа мэдэгдэл хийж буй нь энэ ажээ.


Пүрэв гарагт “Лалын улс” бүлэглэлийн гаргасан цахим мэдэгдэлд дурдсанаар, тэд бүлэглэлийнхээ шинэ толгойлогч, халифаар Абу Ибрагим аль-Хашеми аль-Курашийг сонгосон байна. 

Холбоотой мэдээ