ӨНӨӨДӨР: “Хааны хачин” үзэсгэлэнг нээнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-11-01 06:26:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 1-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе” жагсаал болно.

11.00 цагт МҮХАҮТ-д “Монголын гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөг” болно.

11.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл төв”-өөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус эмнэлгийн орчны шинэчлэлт, зохион байгуулалтын өөрчлөлттийг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно. Утас: 88331414, 88106000

11.40 цагт Богд хааны ордон музейд “Хааны хачин” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Happiness Center Monglia”-д Хүүхдийн эрх хамгаалал төв болон хүүхдийн нөхөн сэргээх "Үжин" төвийн нэг жилийн ойн баярын ёслол болно.

15.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

19.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Урлан Парфумс” брэндийн шинэ сүрчигний танилцуулга болон Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, түүний охин Ц.Цацрал хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Эрүүл оюутан Эерэг хандлага” аяны зохион байгуулагч нар цаг үеийн асуупдаар мэдээлнэ.

11.30 цагт Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн талаар МСНЭ-ээс мэдээлнэ. Утас: 90106600, 99097968

12.30 цагт Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашгийн зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 90800007, 96112255

Холбоотой мэдээ