Кымган уулын асуудлаар хоёр талын хэлэлцээ хийхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Кымган ууланд хамтран хөгжүүлсэн, жуулчдад
зориулсан байгууламжуудын асуудлаар хоёр талын хэлэлцээ хийх саналыг БНАСАУ хүлээн авахаас
татгалзсан гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын
байгуулсан бүх байгууламжийг татан буулгахыг үүрэг болгосон юм. Уг хамтарсан төслийг хоёр талын хамтын
ажиллагааны бэлгэ тэмдэг болгон 1998 онд байгуулсан байна.
Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлснээр, БНАСАУ уг асуудлыг нүүр тулан хэлэлцэхээс илүү бичгээр хэлэлцэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ.
2008 онд БНАСАУ-ын цэргийн албан
хаагч нэгэн жуулчин эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарснаас хойш Кымган уулын аяллын хөтөлбөр зогсжээ. Уг жуулчин цэргийн бүсэд нэвтэрсэн гэж
БНАСАУ үзсэн байна.