Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 8.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:59:58

Булган аймгийн Боловсрол соёлын салбар нь  2013–2015 оны хугацаанд нийт 8.4 тэрбум төгрөгийг  төвлөрүүлж, үйл ажиллагаандаа ашиглажээ. Аймгийн хэмжээнд ЕБС – ууд олон улсын жишигт нийцсэн  физикийн 12, химийн 7, байгалийн ухааны 5 лабораторитай болж нийт сургуулийн 70 хувь нь кабинетийн системээр хичээллэдэг болсон байна.

Энэ тухай Булган аймгийн БСГ – ын дарга Д.Цогоо мэдээллээ. Улсын төсвөөс, орон нутгаас мөн хандиваар цугларсан гэж судалгаа гаргасан байна.  Хамгийн их хөрөнгө оруулалт татсан сум Бүрэгхангай. Тус сум нь улсын төсвөөс 406 сая орчим, орон нутгийн хөгжлийн сангаас 148 сая, байгууллага аж ахуй нэгжийн хандиваар 203 сая, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрөөр 27 сая, иргэд эцэг эхийн хандиваар 45 сая орчим төгрөгөөр боловсрол соёлын салбарт хөрөнгө оруулалт хийжээ.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ