Сирийн газрын тосны ордуудыг хамгаалах төлөвлөгөөг нь үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-30 11:21:54

ЖЕНЕВА. /РИА Новости/. Газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор Америкийн цэргүүдийг Сирид заавал байлгах шаардлагатай хэмээн АНУ-ын мэдэгдсэнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хийрхсэн мэдэгдэл гэж үзэж байна.  


Түүнчлэн газрын тосны ордуудыг АНУ ашиглах бодолтой байгааг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн сацуу ОХУ-ын эрх баригчид АНУ-тай харилцахдаа байр сууриа хамгаална гэдгээ мэдэгджээ.


АНУ болон эвслийн оролцогчид Сирид байрлаж байгаа нь хууль бус бөгөөд Арабын Бүгд Найрамдах Сири улсын засгийн газрын байр суурьтай зөрчилдөж байгааг С.Лавров сануулан дурджээ.


Сириэс бүх цэргүүдээ гаргасан тухайгаа мэдэгдсэний дараа АНУ “Лалын улс” бүлэглэлээс газрын тосны ордуудыг хамгаалах нэрийдлээр эргэн ирэх болсныг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ