Кымгансан ууланд аялал жуулчлалыг бие даан хөгжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-23 10:19:38

ПЁНЬЯН. /KCNA/. БНСУ-тай цогцолборыг хөгжүүлэх хамтарсан төслөөсөө татгалзаж, бие даан үйл ажиллагаа явуулах бодолтой байгаагаа БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Кымгансан уулын аялал жуулчлалын бүсэд айлчлах үеэрээ мэдэгджээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, аялал жуулчлалын бүсэд барьж өгсөн БНСУ-ын үзэмж муутай барилгуудыг тус улсын зохих байгууллагуудтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр татан буулгахыг БНАСАУ-ын удирдагч үүрэг болгосон байна. Татан буулгасан объектуудын оронд аялал жуулчлалын үйлчилгээ явуулах зориулалттай, Кымган уулын байгалийн гоо үзэмжид зохицох орчин үеийн шинэ барилгуудыг барих бодолтой байгаа аж.


"Кымгансан уул нь Умард болон Өмнөд Солонгосын нийтийн өмч, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, нэгэн тод жишээ бөгөөд хоёр улсын харилцаа холбоог хөгжүүлэхгүйгээр Кымгансан уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй гэх ойлголт олны дунд түгээмэл байгаа нь буруу юм. Кымган уул нь цусаараа олж авсан бидний газар нутаг. Түүний чулуу, мод бүр нь бидний тусгаар тогтнол, нэр төртэй холбоотой юм” хэмээн БНАСАУ-ын удирдагч онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ