Дэлхийн II дайны үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцнууд олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-23 10:03:07
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /BBC/. Дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Японы нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоцыг далайн гүнд хайгуул хийдэг судлаачид олжээ.


Уг хөлөг онгоцнууд 1942 онд АНУ, Японы хооронд болсон тэнгисийн болон агаарын томоохон тулааны үеэр живжээ. Эхний "Кага" хөлөг онгоцыг өнгөрсөн долоо олсон бол хоёр дахь "Акаги" хөлөг онгоцыг өнгөрсөн ням гарагт илрүүлсэн байна.


“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Пол Аллений эзэмшдэг судалгааны “Petrel” хөлөг онгоцны багийнхан хэдэн долоо хоногийн турш явуулсан эрэл хайгуулын үр дүнд хөлөг онгоцнуудыг далайн 5490 метрийн гүнээс олжээ.


Холбоотой мэдээ