Хоёр багийн өрхийн ЭМТ төрөлжсөн өрөөнүүдэд үйлчилгээгээ хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-22 16:18:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 5, 6 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх "Наран мандал" Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын нээлт боллоо.

Орон нутгийн төсвийн 157 сая төгрөгийн өртгөөр барьсан тус барилга 13 өрөө танхим бүхий зохион байгуулалттай. Нярай, хүүхэд, ахмад настан, жирэмсэн эх зэргээр үйлчлүүлэгч тус бүрд төрөлжсөн өрөөнүүдэд тав тухтай, түргэн шуурхай үзүүлэх боломж ийнхүү бүрджээ.

"Наран мандал" ӨЭМТ өмнө нь ахуйн зориулалттай байшинд үйлчилгээ явуулж байсан бөгөөд "Үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг байсан нөхцөлөө халж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандарт бүхий орчинд ард иргэддээ хүргэх болсондоо баяртай байгаа" тухайгаа эмч нар хэлж байв. Тус төвд 11 эмч, мэргэжилтэн ажилладаг байна.


Холбоотой мэдээ