“Twitter” хуурамч мэдээлэлтэй тэмцэх шинэ бодлого боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-22 15:04:19

МОСКВА. /TASS/. Америкийн “Twitter” компани олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор хуурамч мэдээлэл цацахтай тэмцэхэд чиглэсэн шинэ бодлого боловсруулж эхэлснээ мэдэгджээ.


“Онлайн ертөнцөд хэрэглэгчдийн биеэ авч явах байдал хэрхэн өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бид дүрмээ үргэлж шинэчилдэг бөгөөд хуурамч мэдээлэлтэй тэмцэх шинэ бодлого боловсруулж байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


“Twitter” компани мөн "ноцтой санаа зовоосон асуудал үүсгэсэн эсвэл мэдээллийн анхны утга санаа, зорилгыг гажуудуулж байгаа, мөн бодит байдал дээр тохиолдоогүй үйл явдлыг бичсэн материалуудыг хэвлэн нийтэлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нийгмийн сүлжээндээ тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. "Хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж, бие махбодод хор хөнөөл учруулж болзошгүй" мэдээлэлд онцгой анхаарал хандуулна гэж тус компани онцлон тэмдэглэжээ.


Шинэ бодлогыг хэдэн долоо хоногийн хугацаанд боловсруулах бөгөөд “Twitter” сүлжээ хэрэглэгчид оролцох боломжтой байна.


Холбоотой мэдээ