Иран ОУСС руу сансрын нисгэгч илгээх боломжийн талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-10-22 13:41:15

ТЕХРАН. /Sputnik/. Ираны сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станц руу /ОУСС/ илгээх боломжийн талаар ОХУ-ын талтай хэлэлцэнэ гэж Ираны Сансрын агентлагийн тэргүүн Мортеза Барари мэдээлжээ.


“ОУСС руу сансрын нисгэгчээ илгээхийн тулд ОХУ-ын талтай хэлэлцээ хийх хэрэгтэй. ОУСС-д дэлхийн олон орны олон судлаач ажилладаг бөгөөд бид ч мөн адил ийм боломжийн талаар судалж байна” гэж М.Барари “Mehr” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Ираны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Мухаммед-Жавад Азари хэлэхдээ, манай улс сансар луу нисгэгчээ илгээхээр зорьж байгаа бөгөөд үүнд гадаадын туслалцаа хэрэгтэй гэжээ.


“Иран ирэх гурван сарын хугацаанд тойрог зам руу гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна” гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 дугаар сарын эхээр мэдээлжээ. Энэ онд Иран хиймэл дагуул хөөргөх гурван туршилт явуулснаас бүгд бүтэлгүйтсэн байна. 

Холбоотой мэдээ