АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /Yonhap/. “Дуулгаваргүй орнуудыг өвдөг сөхрүүлэхийн” тулд
хориг арга хэмжээнүүдийг ашиглаж байна гэж БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонин АНУ-ыг буруутгаад, тус улс ийм
төрлийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр
Шведийн Стокхолм хотноо зохион байгуулсан ажлын түвшний хэлэлцээ амжилтгүй
болсноос хойш АНУ-ын талаарх шүүмжлэлээ БНАСАУ эрс нэмэгдүүлж, АНУ хориг арга
хэмжээнүүд авсан энэ үед "бие даасан байдал"-аа бэхжүүлэхийг уриалах болжээ.
АНУ тэргүүтэй өрнөдийн
хүчнүүд хориг арга хэмжээгээр дамжуулан бусад оронд шахалт үзүүлж байна гэж “Rodong
Sinmun” сонины нийтлэлд дурдаад, Ирак,
Ливийн жишээг онцолсон байна.
Мөн БНАСАУ-ын
эсрэг хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор бие даасан байдлаа
нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг “Rodong Sinmun” сонин ард иргэддээ хандан уриалжээ.