“Samsung”-ийн гар утасны дэлгэцийн наалтыг хуулж авахыг зөвлөжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-21 12:52:29

НЬЮ-ЙОРК. /CNN/. Galaxy” цувралын шинэ загварын гар утаснуудын өндөр технологи бүхий хуруу хээ уншигчид доголдол илэрсэнтэй холбогдуулан дэлгэцийн наалтыг хуулж авахыг БНСУ-ын “Samsung” компани хэрэглэгчдэдээ зөвлөсөн байна.


Их Британийн нэгэн иргэний “Galaxy S10” загварын гар утасны түгжээ нөхрийнх нь хурууны хээгээр тайлагдаж байсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан бөгөөд үүнтэй ижил хэд хэдэн тохиолдол гарчээ.


“Манай компаниас үйлдлийн системийн шинэчлэлийг гаргах хүртэл “Galaxy S10”, “Galaxy Note 10” гар утасны дэлгэцийг хамгаалах наалтыг хуулж авах хэрэгтэй” гэж “Samsung” компани мэдэгдсэн байна. Уг шинэчлэлийг энэ долоо хоногийн эхээр танилцуулахаар төлөвлөж байгаа аж.


Samsung” компанийн мэдээлснээр, зарим дэлгэцийн наалт мэдрэгчийн үйл ажиллагааг доголдуулсан ажээ. Тус компани өндөр технологийн хурууны хээ мэдрэгчдээ зориулан бүтээсэн шинэ дэлгэцийн наалтыг хэрэглэгчдэд санал болгож байгаа бөгөөд энэ нь 20 орчим ам.долларын үнэтэй гэнэ. 

Холбоотой мэдээ