Японы эрдэмтэн Хятадад баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-21 12:46:43

ТОКИО. /Koydo/. Хоккайдогийн их сургуулийн профессор БНХАУ-д баривчлагдсаныг Японы Засгийн газар нотолжээ. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихэдэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“БНХАУ дахь Японы Элчин сайдын яамнаас мэдээлснээр, 40 настай, Японы иргэнийг Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр есдүгээр сард Бээжин хотод баривчилсан. Түүнд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд бид гэр бүлийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж тэрбээр хэлжээ.


Уг эрэгтэйг тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.


2015, 2017 онд Японы 11 иргэн тагнуул хийсэн хэргээр Хятадад баривчлагджээ. Тэдний дөрөв нь одоо ял эдэлж байгаа аж. Өнгөрсөн оны тавдугаар сард мөн Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотод Японы 20 орчим иргэнийг хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчилж байжээ.


 


Холбоотой мэдээ