Боливын ерөнхийлөгчийн сонгуульд Эво Моралес тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-21 10:52:32

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Болив улсын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүн Эво Моралес тэргүүлж байгаа боловч эхний шатанд ялахад шаардлагатай саналыг хараахан аваагүй байна.


Боливын Сонгуулийн дээд шүүхийн ням гарагт нийтэлсэн мэдээллээс үзвэл, саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Моралес сонгогчдын 45.28 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Месаг  38.16 хувь нь дэмжээ.


Гуравдугаарт, Христийн ардчилсан намаас нэр дэвшигч Юн Чунг 8.77 хувийн саналтайгаар орж байна.


Боливид хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын дагуу, сонгуулийн эхний шатанд ялахын тулд сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авсан байх ёстой байна. Хэрэв тус улсын хамгийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдийн хэн нь ч ийм тооны санал авч чадахгүй бол хоёр дахь шатны сонгууль 12 дугаар сарын 15-нд болно.


Холбоотой мэдээ