Малчин өрхийн жилийн дундаж мөнгөн орлого 15,6 сая төгрөг байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-20 12:22:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчин өрхийн жилийн мөнгөн орлого аймгийн дунджаар 15.6 сая төгрөг байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Аймгийн хэмжээнд малтай өрх 10.6, малчин өрх 8.2 мянга байна.  Малчин өрхөд 13.7 мянган иргэн хүнс үйлдвэрлэж, түүхий эд бэлтгэдэг. Жилдээ 1-1,2 малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг бөгөөд мал аж ахуйн салбараас 258.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн тооцоо байна. Өнгөрсөн жил 41.3 мянган тонн мах, 26,5 мянган литр сүү, 1679,3 тонн ноос, 263,8 тонн  ноолуур, 761,6 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэжээ.

Холбоотой мэдээ