Шонхорууд улсын анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-21 22:23:40

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Өсвөрийн аврагч-2019 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөжээ.    

Энэхүү анхдугаар тэмцээнд бүс бүсээс шалгарсан шилдэг таван багийн 35 тамирчин хүүхдүүд өрсөлдсөн байна. Ингээд тэмцээний эцсийн дүн гарахад хойд бүсээс шалгарч уг тэмцээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Шонхор бүлэг гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртжээ. Тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, мэдлэг сорих тест, усанд нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг зэрэг 5 цэг, 2 саад бүхий зайд зохион байгуулжээ.  

Холбоотой мэдээ