Ирэх өвөл нутгийн хойд хэсгээр ахиу цастай байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-18 15:49:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр, ирэх оны хоёрдугаар сард баруун хойд хэсгээр ахиу унах төлөвтэй гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим хур тунадас орох урьдчилсан төлөв гарчээ.

Намрын адаг буюу арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас 1,5-2,0 градус дулаан буюу 4-8 градус, харин өвлийн эхэн, адаг сар буюу шинэ оны эхний хоёр сард олон жилийн дунджийн орчим буюу 8-30 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Малчдын шинжиж байгаагаар ирэх өвөл цас багатай байх шинжтэй гэж Хишиг-Өндөр сумын малчин Д.Даваажав ярилаа.

Холбоотой мэдээ