361 иргэнд 79,8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-17 15:30:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний есөн сарын байдлаар Сүхбаатар аймаг дахь даатгалын байгууллагууд нийт 446,6 сая төгрөгийн орлого олж, үүнээс 79,8 сая төгрөгийг 361 иргэнд нөхөн төлбөр хэлбэрээр буцаан олгосон байна.

Нөхөн төлбөрийг ангиллаар нь авч үзвэл, авто тээврийн хэрэгсэлд 10,5 сая, жолоочийн хариуцлагын даатгалд 38,1 сая, иргэдийн эд хөрөнгөд 2,6 сая, гэнэтийн осолд 4,7 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт буюу эрүүл мэндийн даатгалд 6,4 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 17,5 сая төгрөгийг тус тус олгожээ.

Даатгалын байгууллагуудын орлого болоод нөхөн төлбөрийн хэмжээ өмнөх оноос өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ