Букерийн шагналын эзэд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-15 12:05:20

ЛОНДОН. /BBC/. Энэ оны Букерийн шагналыг зохиолч Маргарет Этвуд, Бернардин Эваристо нар хүртсэн байна. Хоёр зохиолч хайнцсан тул шүүгчид дүрмийг зөрчиж, хоёуланг нь шагналын эзнээр тодруулжээ.


Канадын зохиолч М.Этвуд “The Handmaid's Tale”, Их Британийн зохиолч Б.Эваристо “Girl, Woman, Other” зохиолоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Тэд Букерийн шагналыг дагалдан ирэх 50 мянган фунт стерлингийг тэнцүү хуваан авахаар болжээ.


Өдгөө 79 настай М.Этвуд Букерийн шагналыг хүртсэн хамгийн настай зохиолч болсон бол Б.Эваристо анхны өнгөт арьстай эмэгтэйгээр тодорчээ. Энэхүү шагналд нэр дэвшигчид хайнцсан тохиолдол хамгийн сүүлд 1992 онд гарч байсан бөгөөд тухайн үеэс хойш шүүгчид хоёр ялагчийг тодруулах боломжгүй болжээ. Харин энэ удаа шүүгчид 5 цаг хэлэлцсэний дүнд дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ