Усан хөшиг бүхий Соёл амралтын хүрээлэнгийн нээлт боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-10-12 20:26:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Жамсрангийн нэрэмжит Соёл амралтын хүрээлэнтэй боллоо.
Хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох зорилгоор Соёл амралтын хүрээлэнг орон нутгийн төсвийн 140 сая төгрөгийн төсвөөр барьж байгуулжээ. Хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, сум орон нутгийн удирдлага, тус сумын хүүхэд багачууд, ард иргэд, Хөдөлмөрийн баатар Г.Жамсран агсны үр хүүхэд, ач зээ нар оролцсон байна.
Үүдэн хэсэгт ан амьтан, араатан жигүүртний бүрдэл болсон өндөрлөг байгууламж, цаашлаад шөнийн гэрэлтүүлэгтэй усан хөшиг, усан оргилуур, 20 гаруй нэр төрлийн тоглоомын хэрэглэгдэхүүнтэй тоглоомын талбай, сүүдрэвч зэргийг цогцоор шийдсэн тус хүрээлэнгийн талбайн зүлэгжүүлэлтийг ирэх зун хийснээр эко орчин бүхий ногоон байгууламж бүрдэх аж.