Наоми Осака Японы иргэншлийг сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-10-11 13:22:59

ТОКИО. /Kyodo/. Дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдэж буй теннисчин Наоми Осака ирэх оны Токиогийн Олимпын наадамд өрсөлдөхийн тулд Японы иргэншлийг сонгох үйл явцыг эхлүүлсэн талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.


Япон болон Хаити эцэг эхтэй Н.Осака одоогоор Япон, АНУ-ын давхар иргэншилтэй байгаа бөгөөд Японд төрсөн тэрбээр Америкт өсөж том болжээ. Япон улсын хууль тогтоомжийн дагуу Н.Осака 10 дугаар сарын 16-нд 22 нас хүрэхээсээ өмнө аль улсын иргэншлийг авахаа сонгох шаардлагатай ажээ.


2018 оны АНУ-ын нээлттэй тэмцээн, 2019 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга Н.Осака энэ оны нэгдүгээр сарын 28-наас зургадугаар сарын 17, наймдугаар сарын 12-26 хүртэл дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байжээ. Түүнчлэн тэрбээр "Токио-2020" наадамд Япон улсыг төлөөлөн оролцох хүсэлтэй байгаагаа хэдийн илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ